Modern Warfare 4 тоглоомын бета хувилбарт M4 автомат буу нь хамгийн найдвартай сонголтуудын нэгээр нэрлэгдэж байна.
Зөв нэмэлт хэрэгслүүдийг (attachments) сонгон угсарч ашигласнаар энэхүү зэвсгийг улам бүр сайжруулах боломжтой юм. Тус тохиргоо нь бууны хөнөөх чадвар (damage), тусах зай (range), сумны багтаамж болон оновчлолыг нэмэгдүүлдэг бөгөөд зэвсгийг удирдах, хянахад хүндрэл учруулахгүй тэнцвэрийг хадгалдаг байна.
Мөн уг хувилбар нь стандарт 6v6 газрын зураг дээр тулалдахад онцгой сайн үр дүнтэй ажилладаг болохыг дурджээ.