Дэлхийн алдартай Call of Duty цуврал тоглоомын шинэ анги болох Modern Warfare 4 албан ёсоор батлагдлаа. Энэ удаагийн тоглоом нь үйл явдлаа Солонгос улс руу шилжүүлж байгаагаараа онцлог юм.

Шинэ тоглоомд цувралын гол дүр болох Ахмад Прайс (Captain Price) эргэн ирэх бөгөөд тоглогчдыг илүү олон шинэ боломж хүлээж байна. Тодруулбал, тоглоомын олон тоглогчийн горимд (Multiplayer) динамик газрын зураг, сайжруулсан хөдөлгөөн болон буудлагын систем багтжээ. Мөн DMZ горим ч шинэчлэгдэн орох юм.

Modern Warfare 4 тоглоом нь 10-р сарын 23-нд албан ёсоор худалдаанд гарах тов гарсан байна. Цувралын шүтэн бишрэгчид Captain Price-ийн шинэ адал явдлыг Солонгосын дэвжээнд хэрхэн өрнөхийг тэсэн ядан хүлээж байна.