Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэгч MoneyGram компани Solana блокчэйн сүлжээний баталгаажуулагч (validator) болсон талаар CoinDesk мэдээллээ.
MoneyGram нь уг сүлжээнд нэгдсэнээр гүйлгээг боловсруулах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд оролцох юм. Энэхүү алхам нь тус компанийн стейблкойн (stablecoin) ашиглан төлбөр тооцоо хийх стратегийг өргөжүүлэх зорилготой холбоотой ажээ.