Дэлхийн томоохон индекс нийлүүлэгч MSCI өнгөрсөн аравдугаар сарын 15-нд шинэ журам баталснаа зарласан байна. Энэхүү шинэ аргачлалын хүрээнд үйл ажиллагаа явуулдаггүй бизнес хэмээн ангилагдсан компаниудыг өөрсдийн Global Investable Market Indexes индексээс хасахаар болжээ.

Энэхүү шинэ журам нь Strategy компанийн индекс дэх гишүүнчлэлд сөргөөр нөлөөлж, тус компанийн Биткойн худалдан авах үйл ажиллагаанд дарамт учруулж болзошгүй байна. Тус компанийн хувьцааны ханш оргил үеэсээ бараг 69 хувиар доогуур арилжаалагдаж байгаа аж.

Шинэ журмын өөрчлөлтүүд 11 дүгээр сарын 30-ны зах зээлийн хаалтын дараагаас эхлэн хэрэгжиж эхлэхээр төлөвлөгдөөд байна.