My Chemical Romance 20 жилийн өмнө гарч байсан “The Black Parade” цомгоо дахин худалдаанд гаргаснаар энэ долоо хоногийн Billboard 200 чартад анх удаа нэгдүгээр байранд бичигдлээ.
Энэ намар хуучны алдартай цомгуудын ойн хувилбарууд шилдэг 10-т олноор эргэн орж ирж буй бөгөөд тэдний ганцаараа биш юм. Тухайлбал, 10-р сарын 17-ны чартад The Beatles хамтлагийн 50 жилийн ойд зориулсан “Rubber Soul” цомог 4-р байраар, Mac Miller-ийн 10 жилийн ойгоор дахин гарсан “The Divine Feminine” цомог 159-өөс 10-р байр руу үсрэн орж ирсэн байна. Мөн 9-р сарын 19-ний чартад Beyoncé-гийн 20 жилийн ойн “B’Day” цомог 8-р байраар эргэн жагсжээ. Түүнчлэн Amy Winehouse-ийн “Back to Black” цомог 20 жилийн ойгоороо дахин худалдаанд гарч, энэ долоо хоногт Billboard 200 чартын 42-р байранд эргэн орсон байна.
Эдгээр сонгодог цомгууд яагаад чартад олноор эргэн ирж байгаа талаар Billboard-ийн Кэти Аткинсон болон Кит Колфилд нар “Billboard Pop Shop Podcast”-аараа онцолж, 2007 онд гарч байсан зарим бүтээл ирэх жил 20 жилийн ойн хувилбараа гаргаж магадгүйг хөнджээ. Мөн тус дугаарт Майкл Жексоны “Thriller” дуу Billboard Hot 100 жагсаалтын шилдэг 20-д эргэн орсон болон дуучин JADE-ийн “Angel of My Dreams” бүтээл Victoria’s Secret-ийн загварын шоуны дараа тус чартад анх удаа жагссан талаар өгүүлсэн байна.