АНУ-ын Сансар судлалын агентлаг буюу NASA-гийн New Horizons сансрын хөлөг Плутон гарагаас цаашхи орон зайг судлахаар төлөвлөж буй аяллынхаа өмнө урт хугацааны нойрноосоо сэржээ.

Тус хөлөг нь Нарны аймгийн алслагдсан бүс нутгийг судлах явцдаа нөөц бололцоогоо хэмнэх зорилгоор ойр ойрхон «унтдаг» горимд шилждэг байна. Энэхүү амралтын горим нь хөлгийн эрчим хүчний нөөцийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ.

Одоогоор New Horizons хөлөг идэвхтэй төлөвт шилжин, Нарны аймгийн захын бүс рүү чиглэсэн судалгааны ажлаа үргэлжлүүлэхэд бэлэн болоод байна.