NBA-ийн супер оддын наймаа зуны улиралд хэрхэн өрнөх бол гэсэн таамаг хэдийнээ эхэлчихлээ. Лос Анжелес Клипперс багийн долоон удаагийн бүх оддын гарааны тоглогч, NBA-ийн хошой аварга тоглогч Голден Стэйт Уорриорс багт очих магадлалтай байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.
Уорриорс багаас гадна Нью-Йорк Никс, Майами Хит багууд ч мөн энэ тоглогчийг сонирхож байгаа гэнэ. Энэ тоглогчийн цалин 149 сая доллар байгаа бөгөөд ирэх улиралд хаана тоглох нь олны анхаарлыг ихэд татаж байна.
Голден Стэйт Уорриорс баг нь Стефен Карри, Клэй Томпсон, Дрэймонд Грин гэсэн супер оддын триотойгоо NBA-д ноёрхож байсан түүхтэй. Хэрэв энэ од ирвэл Уорриорс дахин хүчтэй өрсөлдөгч болох боломжтой.
Мэдээж энэ бол зүгээр л цуурхал. Гэхдээ NBA-д ямар ч зүйл болж магадгүй шүү дээ. Бид цаашдын мэдээллийг байнга хүргэх болно.