NBA2K цуврал тоглоомын шинэ дугаар болох NBA2K27-ийн нүүр царайгаар хэн тодрох нь олны анхаарлыг татаж байсан ч эцсийн шийдвэр гарчээ. Тоглоом хөгжүүлэгчид энэ удаагийн нүүр царайгаар Виктор Вембаньямаг сонгосон байна.

Энэхүү шийдвэр нь сагсан бөмбөгийн ертөнцөд, ялангуяа Нью-Йорк хотын багийн хөгжөөн дэмжигчдийн дунд багагүй маргаан дагуулж байна. Учир нь Нью-Йоркийн багийн од тоглогч Жейлен Брансон уг байр сууринд нэр дэвшиж байсан ч сонгогдоогүй үлджээ.

Нью-Йоркийн багийн шүтэн бишрэгчид энэхүү сонголтод сэтгэл дундуур байгаа нь илт байна. NBA2K цуврал нь дэлхийн сагсан бөмбөгийн хамгийн алдартай видео тоглоомуудын нэг бөгөөд түүний нүүр царайгаар сонгогдох нь тоглогчдын хувьд нэр хүндийн хэрэгт тооцогддог билээ.