Гар утасны алдартай Goddess of Victory: NIKKE тоглоом тун удахгүй болох COIN RUSH SHOWDOWN эвентийн хүрээнд туулайн сэдэвтэй (bunny theme) шинэ агуулгуудаа эргүүлэн авчирч байна.

Энэхүү шинэчлэлтээр Real Kindness бүлгийн гишүүд болох Guilty болон Sin нар шинэ SSR хувилбартайгаар тоглогчдод хүрэх юм. Тодруулбал, Guilty: Mighty Bunny дүр есдүгээр сарын 17-ноос эхлэн Pick Up Recruitment-д орох бол Sin: Swift Bunny дүрийг есдүгээр сарын 24-нөөс авах боломжтой болно. Үүнээс гадна Sugar: Killer Rabbit шинэ хувцас есдүгээр сарын 17-ноос эхлэн Costume Gacha системээр худалдаанд гарна.

Guilty болон Sin нар нь тоглоомонд аль хэдийн багтсан дүрүүд бөгөөд тэдний анхны хувилбарууд нь 2023 оны нэгдүгээр сард Liberation системээр нэмэгдэж байжээ. Эдгээр анхны хувилбаруудыг энгийн Recruitment-ээр авах боломжгүй байдаг тул тухайн үед авч чадаагүй тоглогчдын хувьд эдгээр шинэ дүрүүд нь тэдний өөр хувилбарыг өөрийн болгох боломж болж байна.