Японы тоглоом хөгжүүлэгч болон консол үйлдвэрлэгч Nintendo компани өнгөрсөн долоо хоногт The Legend of Zelda: Ocarina of Time тоглоомын Switch 2-т зориулсан шинэчилсэн хувилбарыг (remake) анх удаа олон нийтэд харуулж, хамт худалдаанд гарах тусгай консолоо танилцуулсан билээ. Тус төхөөрөмжийн урьдчилсан захиалга нээгдмэгцээ маш богино хугацаанд дуусжээ.
Гэвч Nintendo Life цахим хуудасны ажигласнаар, Nintendo компани нөөцөө дахин сэлбэж, борлуулалтаа үргэлжлүүлэхээр болсноо мэдэгдсэн байна. Тухайлбал, Их Британи дахь Nintendo-гийн дэлгүүрийн хуудсанд iOS болон Android үйлдлийн систем дээр ажилладаг Nintendo Store аппликэйшнээр дамжуулан нөөц шинэчлэгдэх тухай мэдээлэх богино зар тавигджээ. Харин АНУ дахь хуудсанд "удахгүй дахин шалгана уу" гэсэн тайлбар оруулсан байна.
Консолын онцлог ба үнэ
Nintendo Switch 2 - The Legend of Zelda 40th Anniversary Edition нэртэй уг консол нь Zelda цувралын сэдэвтэй алтан шаргал чимэглэлийн наалтуудтай бөгөөд 519.99 ам.долларын үнэтэй юм. Сонирхолтой нь уг консолын багцад Ocarina of Time remake тоглоом өөрөө дагалдахгүй бөгөөд хэрэглэгчид тоглоомыг тусад нь худалдаж авах шаардлагатай ажээ.
Энэхүү төхөөрөмж нь тусгай хувилбар тул тодорхойгүй хугацаагаар байнга худалдаалагдахгүй бөгөөд нөөц дахин нэгээс олон удаа сэлбэгдэхгүй байх магадлалтайг сануулж байна. Одоогоор Amazon, Best Buy, Walmart, GameStop болон Nintendo-гийн албан ёсны дэлгүүрүүдэд уг загвар бүрэн дууссан төлөвтэй байна.