Хар баасан гарагийн (Black Friday) хямдралыг хүлээх шаардлагагүйгээр Nintendo Switch 2 тоглоомын консолыг хямдралтай үнээр худалдан авах боломж гарчээ. Woot цахим худалдааны платформ дээр уг төхөөрөмжийг 469 ам.доллароор борлуулж эхэлсэн байна.

Энэхүү консол нь ихэвчлэн 499 ам.долларын үнэтэй байдаг бөгөөд энэ удаагийн хямдрал нь ойролцоогоор 6 хувь буюу 30 ам.долларын хэмнэлт болж байгаа юм. Nintendo Switch 2 нь ховорхон хямдардаг төдийгүй өнгөрсөн есдүгээр сард үнэ нь 50 ам.доллароор нэмэгдсэнээс хойш ийнхүү анх удаа үнэ буурч байна.

Харьцуулахад Amazon болон Best Buy зэрэг томоохон дэлгүүрүүдэд уг төхөөрөмж 499 ам.долларын үнэтэй хэвээр байгаа аж. Woot дээрх уг хямдрал нь 11 дүгээр сарын 30-ныг хүртэл эсвэл барааны нөөц дуусах хүртэл үргэлжилнэ.