Технологийн салбарт хиймэл оюун ухааны (AI) чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын нэгдэл үргэлжилсээр байна. Британийн хиймэл оюун ухааны үүлэн тооцооллын Nscale компани программ хангамжийн Anyscale стартапыг худалдан авахаар болсон тухай мэдээллээ.
Anyscale нь компаниудад хиймэл оюун ухааны ажлын ачааллыг дата төв болон серверүүдийн хооронд үр дүнтэйгээр хуваарилан, өргөжүүлэхэд тусалдаг программ хангамж хөгжүүлэгч юм. Харин Nscale нь хиймэл оюун ухааны тооцооллын дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Британийн "neocloud" компани юм.
Энэхүү худалдан авалтын гол зорилго нь Nscale компанийн зүгээс хиймэл оюун ухааны тооцооллын бүхэл бүтэн сүлжээ буюу AI compute stack-ийн илүү их хэсгийг өөрийн мэдэлд авах хүсэлтэй байгаатай холбоотой ажээ.