Хиймэл оюун ухааны (AI) салбарын өсөлт, эрчтэй хөгжлийн яг дунд үед Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг гэнэт огцорсон байна.
Энэхүү үйл явдлыг “A Wealth of Common Sense” санхүүгийн блогын нийтлэлч зах зээл дээрх хамгийн гайхмаар түүхүүдийн нэг хэмээн тодорхойлжээ. Тус эх сурвалжид бичсэнээр, Женсен Хуанг бол магадгүй энэ зууны технологийн хамгийн чухал салбарын голлох компанийг удирдаж, хиймэл оюуны дэд бүтцийг цогцлооход хамгийн төв үүрэг гүйцэтгэж буй хүн юм.
Уг шийдвэрээс үүдэж зах зээлд ямар үр дагавар, нөлөө гарахыг бид бүрэн тодорхойлж ч амжаагүй байна гэж нийтлэлч өөрийн байр суурийг илэрхийлжээ.