Сүүлийн жилүүдэд технологийн зах зээлд хамгийн хурдацтай өсөж буй компаниудын нэг бол яах аргагүй Nvidia юм. Арван жилийн өмнө тус компанийн зах зээлийн үнэлгээ 50 тэрбум ам.доллар байсан бол 2020-иод оны эхэн үед 150 тэрбум ам.долларт хүрч, гол бизнес нь видео тоглоомын график карт (GPU) үйлдвэрлэл байв.
Харин энэ оны 10-р сар гэхэд тус компани дэлхийн хамгийн хүчирхэг хиймэл оюуны компани гэж тооцогдохоор болж, зах зээлийн үнэлгээ нь бараг 6 их наяд ам.долларт хүрчээ.
Энэхүү огцом өсөлт нь хөрөнгийн зах зээлийн индекс дэх жинд ч томоохон өөрчлөлт авчирсан байна. Энэ арван жилийн эхэнд тус компани S&P 500 индексийн ердөө 0.5 орчим хувийг эзэлж байсан бол өнгөрсөн сард 8 гаруй хувь болж өссөн нь тэдний үзүүлж буй хурдацтай өсөлтийг харуулж байна.