The New York Times-ийн үг хайх тоглоом болох Strands-ийн 2026 оны 11 дүгээр сарын 8-ны дугаарын сэжим болон хариултуудыг Mashable танилцууллаа. Strands нь сонгодог үг хайх тоглоомыг шинэ түвшинд гаргасан бөгөөд үсгүүдийг дээш, доош, баруун, зүүн болон ташуу байдлаар холбож үг бүтээдгээрээ онцлогтой. Мөн үг үүсгэх явцад чиглэлээ өөрчлөх боломжтой тул сонирхолтой дүррс үүсгэдэг байна. Хүснэгтийн бүх үсэг хариултад багтах учиртай.

Өдөр бүрийн тааварт нийтлэг сэдэв байхаас гадна уг сэдвийг бүхэлд нь тодорхойлж, хүснэгтийг хөндлөн эсвэл босоо чиглэлд холбосон тусгай үг буюу “spangram” байдаг. Тодорхой бус сэжим өгдөг, үгийн жагсаалтыг шууд харуулдаггүй тул Wordle, Connections зэрэг бусад тоглоомуудтай харьцуулахад тоглогчоос арай илүү хугацаа шаарддаг ажээ.

2026 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн сэжмийн тайлбар нь “Disciplined combat” бөгөөд энэ нь тулааны спорттой холбоотой үгс юм. Өнөөдрийн спанграм нь хөндлөн байрлалтай бөгөөд хариулт нь “Martial Arts” байна.

Энэ өдрийн тааварт багтсан нийт үгсийн жагсаалт:
- Judo
- Kickboxing
- Martial Arts
- Ninjutsu
- Karate
- Taekwondo