Ondo Finance компани АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC)-ны шаардлагад нийцсэн токенжуулсан хувьцааны шинэ загварыг зах зээлд нэвтрүүллээ. Энэхүү шинэ бүтэц нь BlackRock-ийн ETF болон Micron компанийн хувьцааг токенжуулах боломжийг олгож байна.

Тус шийдлийг боловсруулахад Broadbridge болон Oasis Pro компаниуд хамтран ажилласан байна. Oasis Pro нь шилжүүлгийн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд энэхүү бүтэц нь АНУ-ын зах зээлийн одоогийн дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах юм. Тодруулбал, уг загвар нь SEC-ийн гуравдагч талын хадгаламжийн загварт (third-party custodial model) суурилан ажиллах ажээ.

Энэхүү алхам нь токенжуулсан үнэт цаасыг АНУ-ын зохицуулалтын хүрээнд багтааж, зах зээлийн стандартыг мөрдөхөд чиглэж байна.