Тэргүүлэгч DeFi зээлийн протоколыг өргөжүүлж байсан туршлагатай багийн хөгжүүлсэн Onlend платформ нь код бичих шаардлагагүй (no-code), төвлөрсөн бус дэд бүтцээ олон нийтэд дэлгэлээ. Энэхүү шийдэл нь финтек компаниуд, хөрөнгийн менежерүүд болон хөрөнгө гаргагчдад суурь технологийг нь эхнээс нь бүтээхгүйгээр өөрсдийн ончэйн зээлийн аппликейшнийг эхлүүлж, удирдах боломж олгож байна.

Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн (IIF) мэдээлснээр 2026 оны эхээр дэлхийн нийт өр 350 их наяд ам.долларыг давсан бол DefiLlama-ийн тооцоогоор DeFi протоколууд дахь идэвхтэй зээлийн хэмжээ ойролцоогоор 33 тэрбум ам.долларт байна. Эдгээр тоон үзүүлэлт нь ончэйн зээлийн зах зээлийн өнөөгийн цар хүрээ харьцангуй бага байгааг илтгэхийн сацуу өсөх асар их орон зай байгааг харуулж буй хэрэг юм. Түүнчлэн тогтвортой койн буюу стейблкоины зах зээл 300 тэрбум ам.доллароос давж, токенжуулсан бодит хөрөнгийн (RWA) үнэлгээ ойролцоогоор 39 тэрбум ам.долларт хүрсэн нь зээлийн шинэ боломжуудыг нээж байна.

Платформын онцлог ба ялгаа

Одоогийн зээлийн протоколууд нь багуудын ажиллах нөхцөлийг хязгаарладаг бол бие даасан дэд бүтэц бүтээхэд их хэмжээний инженерчлэлийн нөөц, цаг хугацаа шаардагддаг. Onlend нь зөвшөөрөл шаардахгүй (permissionless) системээр дамжуулан уг асуудлыг шийдэж байна. Хөгжүүлэгчид барьцаа болон зээлийн олон төрлийн хөрөнгийн тохиргоо, хүүгийн загвар, үнийн оракул, татан буулгах механизм, шимтгэл зэргийг хүссэнээрээ тохируулах боломжтой.

Түүнчлэн fixed rate буюу тогтмол хүү, стейкингийн өгөөжтэй холбосон хүү зэрэг уламжлалт бус дэвшилтэт хүүгийн загваруудыг санал болгодгоороо давуу талтай. Aave зэрэг платформууд шинэ хөрөнгө нэмэхэд засаглалын зөвшөөрөл шаарддаг, харин Morpho нь зөвшөөрөлгүй зах зээл үүсгэх боломж олгодог ч зах зээлийн параметрүүд нь өөрчлөгддөггүй тогтмол байдаг бол Onlend нь илүү уян хатан байдлыг олгож байна. Мөн хиймэл оюун ухааны агентууд үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд бие даан зээл авах, зээлдүүлэх ирээдүйн эдийн засагт (agentic economy) зориулагдан бүтээгджээ.