Хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч OpenAI компанийн AGI (хиймэл ерөнхий оюун ухаан) хөгжүүлэлт хариуцсан захирал Фижи Симо албан тушаалаасаа бууж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр өмнө нь эрүүл мэндийн шалтгаанаар томоохон хугацаагаар чөлөө авч байсан юм. Энэхүү өөрчлөлтийн дараа Фижи Симо тус компанид хагас цагийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэхээр үлдэж байна.
OpenAI нь дэлхий дахинд ChatGPT зэрэг хиймэл оюун ухааны технологиудыг хөгжүүлснээрээ танигдсан технологийн томоохон компани билээ.