Хиймэл оюуны технологийн салбарт тэргүүлэгч OpenAI компани танилцуулга буюу презентаци хийхэд зориулсан технологи хөгжүүлэгч NextSlide стартапыг худалдан авсан байна.
Энэхүү хэлцлийн хүрээнд NextSlide-ийн багийн гишүүд одоо ChatGPT-ийн хөгжүүлэлтийн ажил дээр төвлөрөн ажиллаж эхэлжээ. NextSlide нь өмнө нь танилцуулга бэлтгэх үйл явцыг хялбарчлах чиглэлээр ажиллаж байсан юм.
Одоогоор талуудын зүгээс хэлцлийн талаарх бусад дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд зарлаагүй байна.