Хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч OpenAI компани өөрсдийн бүтээж буй Astra нэртэй шинэ загварын хөгжүүлэлтийн явцыг тодорхой хугацаанд удаашруулсан тухайгаа мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь тус загвар аюулгүй байдлын "чухал босго"-ыг давсантай холбоотой ажээ.
Тус компанийн мэдээлснээр, хөгжүүлэлтийн шатанд байгаа Astra загвар нь бие даан кибер халдлага үйлдэх чадамжтай болох нь тогтоогдсон байна. Тодруулбал, уг систем нь хамгаалалт сайтай, бодит ертөнцийн нарийн төвөгтэй системүүдийг олж илрүүлэх, улмаар тэдгээрт халдаж, кибер ажиллагааг гүйцэтгэх чадвартай болох нь аюулгүй байдлын түгшүүрийг төрүүлжээ.
OpenAI-ийн зүгээс Astra загварын хөгжүүлэлтийг үргэлжлүүлж байгаа хэдий ч, уг технологийн аюулгүй байдлын эрсдэлийг харгалзан үзэж, хөгжүүлэлтийн хурдыг ийнхүү хязгаарласан байна.