Хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч OpenAI компани өөрийн гэсэн ухаалаг чанга яригчийг бүтээхээр ажиллаж байгаа тухай Bloomberg агентлагийн сэтгүүлч Марк Гурман мэдээллээ. Энэхүү төхөөрөмж нь илүү амьд мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд хөдөлгөөнт эд ангиудыг ашиглах ажээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, тус компани уг төхөөрөмжийг ухаалаг гар утасны орлох бүтээгдэхүүн хэмээн харж байна. Одоогоор албан ёсоор зарлагдаагүй байгаа уг чанга яригчийн үнийн хувьд 300 ам. доллароос дээш байх магадлалтай бөгөөд OpenAI дотооддоо үнийг 400 ам. доллар хүртэл байлгах талаар хэлэлцсэн байна.

OpenAI-ийн зүгээс бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн төлөвлөгөөний талаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзлаа. Bloomberg агентлаг тус компанийн ухаалаг чанга яригчийн төслийн талаар долдугаар сараас хойш мэдээлж байгаа юм.