Дэлхийн хэмжээнд алдартай багийн буудагч тоглоом болох Overwatch өөрийн 4-р улирал болох „Heroes of Busan“-ы хүрээнд „battle pass“ системдээ томоохон шинэчлэл хийж байгаагаа зарлалаа. Наймдугаар сарын 10-нд дэлгэрэнгүй танилцуулсан уг шинэчилсэн систем нь наймдугаар сарын 11-ний өдөр албан ёсоор нээлтээ хийхээр хүлээгдэж байна.
Шинэ системийн гол давуу тал нь тоглогчид заавал 80 шатлалын дагуу шугаман байдлаар ахих шаардлагагүй болсон явдал юм. Үүний оронд тоглогчид өөрсдийн авахыг хүссэн шагнал, арьснуудыг (skin) өөрийн хүссэн дарааллаар эрэмбэлж, тэргүүн ээлжинд цуглуулах боломжийг олгож байгаагаараа онцлогтой.
Үүнээс гадна, тус улирлын сүүл хэсгээр өмнөх улирлын „battle pass“-ыг эргүүлэн авчрахаар төлөвлөж байгааг тоглоомыг хөгжүүлэгчдийн зүгээс мэдээлжээ.