Overwatch сонирхогч залуусын анхааралд өөр нэгэн мэдээллийг хүргэж байна. Алдартай тоглоомын цуврал болох Overwatch-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох Overwatch World Cup 2026-ийн дараагийн зогсоол нь Бусан хотод болох хэсгийн шатны тоглолтууд байх ажээ.

Хэрэв та энэхүү тэмцээнийг гэрээсээ даган үзэхээр төлөвлөж байгаа бол тоглолтыг Twitch платформ дээр шууд үзэж, өдөр бүр олон тооны Twitch Drops шагнал цуглуулах боломжтой байна.

Энэхүү хэсгийн шатны тоглолтууд нь 8 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 23-ны хооронд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд шууд дамжуулалтыг үзсэнээр Overwatch тоглоомдоо авч болох бүх шагналуудын талаарх мэдээллийг Dot Esports цахим хуудас бэлтгэжээ.