Видео тоглоом хөгжүүлэгч Blizzard компани Overwatch тоглоомынхоо үргэлжлэлийг гаргаж, нэрнээс нь '2' гэсэн тоог хассанаас хойш тус тоглоом урьд өмнөхөөсөө илүү олон баатартай болсон билээ. Эдгээр баатрууд нь өөр өөрийн гэсэн өвөрмөц чадвар болон зэвсэгтэй тул дүр бүрд тохирсон хамгийн сайн онилгоог (crosshair) тохируулах нь нэн чухал болоод байна.

Тоглолтын өөрийн хэв маягт тохирсон онилгоог олох нь Overwatch-ийн хамгийн чухал зүйлсийн нэг юм. Эхэндээ энэ нь төдийлөн чухал биш мэт санагдаж болох ч ямар ч баатраар тоглож байсан оновчтой онилгоотой байх нь шийдвэрлэх чухал мөчүүдэд (clutch moments) маш том ялгааг авчрах боломжтой ажээ.

Dot Esports-оос Overwatch тоглоомын баатруудын үүрэг тус бүрээр нь ангилан, дүр болгонд хамгийн сайн тохирох онилгооны тохиргооны задаргааг хүргэсэн байна.