Кибер аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Palo Alto Networks компанийн хувьцаа сүүлийн саруудад идэвхтэй өсөлт үзүүлж байна. Тодруулбал, тус компанийн хувьцааны ханш сүүлийн гурван сарын хугацаанд бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Энэхүү өсөлтийн гол шалтгааныг хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны (AI) хөгжилтэй холбон тайлбарлаж байна. Хиймэл оюун ухааны технологи эрчимтэй хөгжихийн хэрээр кибер аюулгүй байдлын бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа нь тус компанид эергээр нөлөөлж байгаа аж.
Зах зээлийн шинжээчид болон хөрөнгө оруулагчдын зүгээс Palo Alto Networks-ийн хувьцааны ханш цаашид ч өсөх боломжтой хэмээн таамаглаж байна.