Дэлхий даяар олны анхаарлыг татсан амьд үлдэх, бүтээн байгуулалт хийх төрлийн Palworld тоглоом удахгүй гар утасны хэрэглэгчдэд хүрэхээр болжээ. Pocketpair компанийн бүтээсэн уг тоглоомын гар утасны хувилбар нь Android болон iOS үйлдлийн системүүд дээр энэ онд багтаан нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.

Энэхүү шинэ хувилбар нь эх тоглоомоос ялгаатай нь MMORPG буюу олон тоглогчийн онлайн тоглоомын туршлагыг санал болгох юм. Гэсэн хэдий ч тоглоомын үндсэн онцлогууд болох амьтад цуглуулах, амьд үлдэх, бүтээн байгуулалт хийх болон ертөнцийг судлах зэрэг үйлдлүүд хэвээр хадгалагдана гэдгийг албаныхан мэдээллээ.

Одоогоор Palworld Online-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл цөөн байгаа ч гар утасны тоглоом сонирхогчид уг хувилбарыг тэсэн ядан хүлээж байна.