Интернэт орчинд хиймэл оюунаар (AI) бүтээсэн контентын хэмжээ эрс нэмэгдэж байгаа энэ үед уг асуудлыг шийдвэрлэх зорилготой Pangram стартап 9 сая долларын хөрөнгө оруулалт татсан тухай TechCrunch мэдээллээ.
Тус компани нь хиймэл оюунаар үүсгэсэн контентыг илрүүлэх программ хангамжаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү санхүүжилтийн хүрээнд Pangram нь Pangram 4 хэмээх шинэ текст илрүүлэгч загвараа албан ёсоор гаргажээ.
Түүнчлэн, тус компани нь хиймэл оюунаар бүтээгдсэн зургийг таних шинэ технологийг боловсруулж байгаа бөгөөд одоогоор уг загвар нь судалгааны шатны танилцуулга (research preview) хэлбэрээр гарч байна.