Криптовалютын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг Paradigm хөрөнгө оруулалтын фирм шинээр 1.2 тэрбум долларын сан бүрдүүлснээ зарлалаа. Энэ нь тус компанийн хувьд дөрөв дэх удаагаа байгуулж буй томоохон сан юм.
Paradigm нь өмнө нь зөвхөн дижитал хөрөнгө буюу криптовалютын салбарт голчлон анхаардаг байсан бол энэ удаад үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Тус компанийн мэдээлснээр, шинэ сангийн хөрөнгийг хиймэл оюун ухаан (AI), робот техник болон крипто гарааны бизнесүүдийг дэмжихэд зарцуулах юм.
Ийнхүү тус фирм дижитал хөрөнгийн хүрээнээс хальж, технологийн салбарын шинэ чиг хандлага руу хөрөнгө оруулалтын бодлогоо чиглүүлж байгаа нь салбарынхны анхаарлыг татаж байна.