Спортын тоглолтууд болон кино сонирхогчдод зориулсан нэгэн таатай хямдрал зарлагджээ. Стриминг үйлчилгээ үзүүлэгч Paramount+ платформын зар сурталчилгаагүй Premium багцыг хоёр сарын турш сарын ердөө 0.99 ам.доллароор ашиглах боломжтой байна.

Ердийн үед сарын 13.99 ам.долларын үнэтэй байдаг тус багцыг захиалахдаа төлбөрийн хэсэгт p2mcs26prem промо кодыг оруулснаар нийт 26 ам.долларын хэмнэлт гаргах юм. Энэхүү урамшуулалд шинэ болон өмнө нь бүртгэлтэй байсан хэрэглэгчид хамрагдах боломжтой бөгөөд сурталчилгаагүй Premium сарын төлөвлөгөөг сонгож кодоо идэвхжүүлэх шаардлагатай аж.

Энэхүү хямдрал нь тулааны спорт, тэр дундаа UFC сонирхогчдод тохиромжтой санал болж байна. Paramount+ нь UFC-ийн гол тэмцээнүүд болон 30 Fight Nights-ийн албан ёсны цацалтыг хүргэдэг бөгөөд үүнд 9 дүгээр сарын 19-нд болох Ван болон Пантожа нарын аварга цолын төлөөх даагаа нэхэх тулаан багтаж байгаа юм. Мөн кабелийн телевизгүй хэрэглэгчид ням гарагийн NFL-ийн AFC тоглолтуудыг шууд хүлээн авч үзэх боломжтой.

Спортоос гадна уг платформд CBS Network сувгийн шууд дамжуулалт, Showtime-ийн “Yellowjackets”, “Dexter” зэрэг бүрэн цувралууд, Paramount Pictures-ийн “Scream 7”, “Passenger” зэрэг дэлгэцийн бүтээлүүд, түүнчлэн Nickelodeon, Comedy Central, MTV сувгуудын контентууд болон “Criminal Minds: Evolution”, “Dutton Ranch”, “Golden Axe” зэрэг өөрсдийн орижинал бүтээлүүд багтдаг байна.

Хоёр сарын урамшууллын хугацаа дуусмагц захиалгын үнэ ердийн 13.99 ам.доллар болж шинэчлэгдэх тул хугацаа нь дуусахаас өмнө цуцлах, эсвэл код хүчинтэй хэвээр байвал дахин ашиглах боломжтойг сануулжээ.