Стриминг үйлчилгээ үзүүлэгч Paramount+ платформ Black Friday-г угтан хэрэглэгчдэдээ зориулан томоохон хямдрал зарлалаа. Арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар шинээр бүртгүүлж буй болон өмнө нь хэрэглэж байсан хэрэглэгчид saveannual50 сурталчилгааны кодыг ашиглан Premium (зар сурталчилгаагүй) жилийн эрхийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой болсон байна.

Энэхүү урамшууллын хүрээнд жилийн 139.99 ам.долларын үнэтэй багцыг 69.99 ам.доллароор худалдан авах боломж бүрдэж, 70 ам.доллар хэмнэх юм. Хэрэв сарын 13.99 ам.долларын төлбөртэй төлөвлөгөөтэй харьцуулбал бүтэн жилд 97.89 ам.долларын хэмнэлт гарах ажээ. Уг хямдралыг авахын тулд жилийн Paramount+ Premium багцыг сонгон, төлбөр төлөх хуудсан дээрх тусгай хэсэгт заасан промо кодыг оруулснаар хөнгөлөлт автоматаар бодогдох нөхцөлтэй байна.

Paramount+ нь өргөн цар хүрээтэй кино, шоу болон шууд дамжуулалтын сангаараа онцлог юм. Тухайлбал, уг платформ нь ням гаргийн үдээс хойших NFL-ийн сүлжээний тоглолтууд, түүнчлэн UFC-ийн онцлох эвентүүд болон Fight Night тулаануудыг дамжуулдаг байна. Түүнчлэн орон нутгийн CBS сүлжээний шууд сувгаар дамжуулан Survivor, Big Brother, The Amazing Race зэрэг шоунуудыг бодит цаг хугацаанд нь үзэх боломжтой аж.

Үүнээс гадна тус платформд Yellowjackets, Landman, Dexter: Resurrection зэрэг Paramount+ болон Showtime-ийн цувралууд, кино театруудаас шууд орсон олон төрлийн шинэ кинонууд багтдаг байна.