Дэлхийн поп хөгжмийн ертөнцөд томоохон гарз тохиолоо. Billboard-ын мэдээлснээр, “Party Rock Anthem” дууны хамтран дуулагч, G.R.L. охидын хамтлагийн гишүүн Лорен Беннетт 37 насандаа таалал төгсжээ.
Талийгаачийн үхлийн шалтгаан болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Түүний хамтлагийн үлдэж буй гишүүд энэхүү хүнд үед албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Тэд “Бид түүнийхээ төлөө ямар их зүтгэж, хайрлаж явснаа үгээр илэрхийлэх боломжгүй юм” хэмээн дурссан байна.
Лорен Беннетт нь олон улсын хөгжмийн зах зээлд алдартай G.R.L. хамтлагийн гишүүн байсан төдийгүй, LMFAO хамтлагийн хит “Party Rock Anthem” дуунд дуулснаараа дэлхий дахинд танигдсан нэгэн юм.