Цахим төлбөр тооцооны салбарт тэргүүлэгч PayPal компани хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компанийн тайлан хүлээлтээс давсан үзүүлэлттэй гарсан байна.

Одоогоор PayPal нь хиймэл оюун ухаанд суурилсан технологийн шинэчлэл болон компанийн үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах ажилдаа гол анхаарлаа хандуулж байгаа юм. Гэсэн хэдий ч удирдлагуудын зүгээс компанийн хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэхүйц хэмжээний өндөр санал ирвэл худалдан авах хэлэлцээрийг авч үзэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.

PayPal нь дэлхий даяар хэрэглэгддэг онлайн төлбөрийн систем бөгөөд одоогоор өөрсдийн бизнесийн бүтцээ хиймэл оюун ухааны (AI) тусламжтайгаар өөрчлөн шинэчлэх стратегийн зорилт тавин ажиллаж байна. Компанийн хувьд хоёрдугаар улирлын үр дүн нь хүлээлтээс давсан амжилттай байсан нь зах зээлийн анхаарлыг татаж байна.