Хэрэв та PDF файлтай сард цөөн хэдэн удаа л ажилладаг бол үнэтэй захиалгын төлбөр төлөх нь ашиггүй санагдаж магадгүй юм. Тэгвэл PDNob Pro PDF засварлагч нь засварлах, хиймэл оюун ухааны (AI) хэрэгслүүд, OCR технологи болон файл хөрвүүлэх үйлдлүүдийг багтаасан нэг удаагийн худалдан авалтын боломжийг олгож байна.

Энэхүү програм нь PDF файлын текст болон зургийг форматыг нь алдагдуулахгүйгээр засварлах, файлыг нэгтгэх, хуваах, Word, Excel эсвэл PowerPoint руу хөрвүүлэх зэрэг үндсэн үйлдлүүдийг хийх боломжтой. Мөн OCR буюу дүрс таних технологийн тусламжтайгаар сканнердсан гэрээ, баримт, ном зэрэг зургийн форматтай баримтуудыг засварлах, хайлт хийх боломжтой файл болгон хувиргадаг. Түүнчлэн баримт бичгийг хуваалцахаас өмнө нууц мэдээллийг дарах, цахим гарын үсэг зурах, маягт бөглөх зэрэг олон талт үйлдэл хийх боломжтой юм.

Энэхүү програм нь зөвхөн засварлагч төдийгүй хиймэл оюун ухааны тусламжтайгаар баримт бичигтэй холбоотой асуулт асуух, хураангуйлах, орчуулах болон гол мэдээллийг хэдхэн секундын дотор гаргаж авах боломжийг олгодог. Насан туршийн эрхтэй лиценз нь 6,000 AI кредит-ийг багтаасан байна.

PDNob Pro нь Windows, Mac болон iPhone дээр ажиллах бөгөөд нэг лицензээр хоёр хэрэглэгч хоёр төхөөрөмж дээр зэрэг ашиглах боломжтой. Мөн уг багцад 20GB үүлэн хадгалах сан болон насан туршийн шинэчлэлтүүд багтжээ.

Одоогоор SAVE15 код ашиглан 34.99 ам.доллараар насан туршийн захиалгыг авах боломжтой бөгөөд энэ нь үндсэн үнэ болох 349.95 ам.доллараас хямдарсан дүн юм. Үнийн санал болон нөхцөлүүд нь StackSocial дээр өөрчлөгдөх боломжтойг анхаарна уу.