АНУ-ын “Mattio Communications” хэмээх маркетинг агентлаг ажилчдынхаа баярын үдэшлэг дээр маш сонирхолтой арга хэмжээ зохион байгуулжээ. Тэд ажилчдадаа каннабис ороох хичээл заасан байна. Тус компанийн захирал Рози Маттиогийн хэлснээр, тэд ажилчдадаа каннабис ороох аргыг зааж өгсний дараа хамтдаа омакасе (япон хоолны нэг төрөл) идсэн гэнэ. Тэрээр цааш нь хэлэхдээ каннабис ороохдоо компанийнхаа нэрийн хуудсыг шүүлтүүр болгон ашигласан байна.

Каннабис нь АНУ-ын холбооны хуулиар хууль бус хэвээр байгаа хэдий ч зарим мужуудад хуулиар зөвшөөрөгдсөн байдаг. “Mattio Communications” компанийн хувьд Нью-Йорк хотод үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Нью-Йорк муж улсад каннабис хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн байдаг.

“Fast Company” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Рози Маттио “Хүмүүс маш их хөгжилтэй байсан” гэж онцолжээ. Түүний хэлснээр энэ нь ажилчдын багаар ажиллах чадварыг сайжруулах, стрессээ тайлах нэг арга болсон байна. Каннабис хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг ч зарим хүмүүс үүнийг стресс тайлах, тайвшруулах зорилгоор ашигладаг.

Энэхүү хандлага нь ялангуяа залуу ажилчдын дунд түгээмэл болж байгаа бөгөөд компаниуд ажилчдынхаа дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, тэднийг урамшуулахын тулд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна. Харин та каннабисыг ажил дээрээ хэрэглэхийг зөв гэж бодож байна уу?