Дэлхий дахинд алдартай Pink Floyd хэмээх Английн рок хамтлагийн саксофончин Дик Парри өнгөрсөн амралтын өдрүүдэд 83 насандаа таалал төгссөн тухай Rolling Stone сэтгүүл мэдээллээ. Тэрээр “Shine On You Crazy Diamond”, “Wish You Were Here”, “Us and Them”, “Money” зэрэг Pink Floyd-ын хамгийн алдартай дуунуудад саксофоноор тоглож, хамтлагийн уран бүтээлд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Дик Парри нь Pink Floyd-ын гитарчин Дэвид Гилморын дотны найз байсан бөгөөд 1970-аад оноос эхлэн хамтлагтай хамтран ажиллаж, олон жилийн турш тэдний тоглолтод оролцож байв. Түүний саксофоны гайхалтай аялгуу нь Pink Floyd-ын дуунуудыг улам бүр өвөрмөц, сэтгэл хөдөлгөм болгодог байсан.

Pink Floyd хамтлаг нь 1965 онд байгуулагдсан бөгөөд психоделик рок, прогрессив рок жанраар уран бүтээлээ туурвиж, дэлхий дахинд 250 сая гаруй цомог борлуулсан, түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг юм. Дик Парригийн нас баралт нь Pink Floyd-ын фэнүүд болон хөгжмийн ертөнцөд томоохон гарз болж байна.