Алдарт уран бүтээлч Pitbull (Mr. 305) Лондоны төв дэх Hyde Park-д 70,000 үзэгчийн өмнө тоглолт хийж, тус газрын түүхэн дэх ирцийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Өмнө нь энэхүү ирцийн амжилтыг Garth Brooks эзэмшдэг байсан бөгөөд Pitbull тус тоглолтоор дээд амжилтыг ахиулсан байна.

Billboard сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр энэхүү тоглолтын үеэр “цаг хугацаа зогссон мэт” мэдрэмж төрсөн тухай дурдаад, өөрийн үнэнч шүтэн бишрэгчид буюу “Baldies”-тай холбоотой Гиннесийн дэлхийн рекордын (Guinness World Records) онцгой мөч тохиосныг онцолжээ. Тэрээр шүтэн бишрэгчидгүйгээр өнөөдрийн Pitbull байхгүй байсныг тэмдэглэсэн байна.

Мөн тэрээр Майами хотод олон төрлийн соёл дунд өссөн нь өөрийг нь “Mr. Worldwide” сэтгэлгээтэй болоход хэрхэн нөлөөлсөн, хөгжим бол бүх үндэстнийг нэгтгэх нийтлэг хэл болох талаар ярьжээ. Бизнесийн хувьд өөртөө итгэж гэрээнээс татгалзах, стриминг платформуудын ирээдүйг урт хугацаанд харах зэрэг шийдвэрүүдийнхээ тухай тэр хуваалцсан байна.

Түүнчлэн Pitbull нь Pitcoin, ирээдүйн аялан тоглолтууд болон Bon Jovi, Nile Rodgers, Tony Robbins нарын ярилцлага багтах шинэ баримтат киноныхоо талаар дурджээ.