Японы тоглоом хөгжүүлэгч алдартай PlayStation компанийн хувьд 2026 он гарснаас хойш нөхцөл байдал таагүй үргэлжилсээр байна. Тус компани нь Demon’s Souls тоглоомыг дахин бүтээсэн студийг хааж, мөн Destiny 2 тоглоомын үйлчилгээг зогсоосон зэрэг шийдвэрүүд нь хэрэглэгчдийн дургүйцлийг хүргээд байсан юм. Энэ нь тоглогчдын сэтгэлд нийцэхээ больж, тус брэндийг тойрсон шүүмжлэл улам бүр нэмэгдэхэд хүргэжээ.
Саяхан гарсан хамгийн шуугиантай бөгөөд хачирхалтай мэдэгдэл нь нөхцөл байдлыг улам хурцатгав. Тодруулбал, PlayStation компани 2028 оны нэгдүгээр сараас эхлэн физик дискний үйлдвэрлэлээ бүрмөсөн зогсооно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь зөвхөн тоглоомын салбар төдийгүй зугаа цэнгэлийн ертөнцөд ч томоохон цохилт болсон гэж олон хүн үзэж байна.
Физик медиа буюу бодит дискний ирээдүй бүрхэг болж байгаад санаа зовнисон шүтэн бишрэгчид PlayStation-ийг эсэргүүцэх арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Тоглогчид наймдугаар сард PlayStation-ийн үйлчилгээг бүх нийтээрээ ашиглахаас татгалзах буюу "blackout" хийхээр сүрдүүлж эхэллээ. Энэхүү эсэргүүцэл нь тус компанийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй томоохон хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн болж байна.