Алдарт тоглоом бүтээгч Хидэо Кожимагийн хөгжүүлж буй, тагнуулчтай тулаант төрлийн Physint тоглоомын төслөөс PlayStation компани хэвлэн нийтлэгчээр ажиллахаа больсон гэх мэдээлэл гарлаа.

Bloomberg агентлагийн сэтгүүлч Жэйсон Шрейерийн мэдээлснээр, уг тоглоомын төсөв төлөвлөснөөс үлэмж хэмжээгээр хэтрэх хандлагатай болсон төдийгүй нээлтээ хийх хүртэл олон жил дутуу байгаад PlayStation ихээхэн санаа зовнисон байна. Түүнчлэн уг бүтээлийн арилжааны боломж болон зах зээлийн үр ашигт эргэлзэж эхэлсэн нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн аж.

Эх сурвалжид дурдсанаар, Physint тоглоомын хөгжүүлэлтийн явцад товлосон хэд хэдэн эцсийн хугацааг (deadline) хоцроосон нь төслөөс гарахад хүргэсэн байж болзошгүй байна.