Дэлхий даяар алдартай гар утасны тоглоом болох Pokémon Go-гийн хөгжүүлэгч Niantic компани тоглоомын 10 жилийн ойн хүрээнд гэнэтийн арга хэмжээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд олон мянган тоглогч Нью-Йорк хотын Таймс талбайд цуглаж, Мьютуг (Mewtwo) ялах даалгаварт нэгджээ.

Уг арга хэмжээ нь Niantic компанийн зүгээс 2016 онд тус тоглоомыг анх нээлтээ хийх үеэр гаргаж байсан амлалттай холбоотой юм. Тухайн үед цацагдаж байсан сурталчилгааны видео бичлэгт энэхүү үйл явдлыг анх тойруулан харуулж байсан бөгөөд 10 жилийн дараа ийнхүү бодит ажил хэрэг болж байна.