Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Polestar компанид АНУ-ын холбооны байгууллагаас томоохон хязгаарлалт тогтоожээ. Тодруулбал, тус брэндийн 2027 оны загварын автомашинуудыг Америкийн зах зээлд худалдаалах зөвшөөрлийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Volvo группын нэг хэсэг болох Polestar брэндийн хувьд энэхүү шийдвэр нь Volvo-гоос эрс ялгаатай нөхцөл байдлыг үүсгэж байна. Volvo брэнд нь АНУ-д автомашинаа худалдаалах эрхтэй хэвээр байгаа бол Polestar-ын хувьд ийм зөвшөөрөл олгогдохгүй гэдгийг албаны эх сурвалжууд мэдэгдлээ.