Дэлхийн хамгийн том онлайн худалдааны платформуудын нэг болох Amazon-ийн зохион байгуулдаг Prime Day арга хэмжээ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү худалдааны өдрүүдээр олон төрлийн бүтээгдэхүүнд хямдрал зарладаг билээ.

Технологийн мэдээллийн CNET сайт энэ удаагийн худалдаагаар Apple компанийн AirPods чихэвчнээс эхлээд Ninja брэндийн Slushi (мөстэй ундаа) хийгч төхөөрөмж хүртэлх 157 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахад хамгийн тохиромжтой хямдралуудыг судалж, хэрэглэгчдэд хүргэж байна.

Тус сайтын баг худалдааны өдрүүд үргэлжилж буй энэ хугацаанд хамгийн шилдэг хямдралтай бараануудыг хайх ажлаа үргэлжлүүлсээр байна.