Америкийн технологийн CNET цахим хуудас Amazon-ы Prime Video стриминг үйлчилгээний хэрэглэгчдэд зориулан тавдугаар сард нэмэгдэж буй шинэ контентуудыг тоймлон бичсэн байна. Үүнээс гадна Prime Video-гоор үзэхэд хамгийн тохиромжтой гэгддэг 31 кино, цувралыг нэрлэжээ.

Prime Video бол Netflix зэрэг төлбөртэй стриминг үйлчилгээ бөгөөд Amazon Prime-д бүртгүүлсэн хэрэглэгчид кино, телевизийн цуврал үзэх боломжтой байдаг. Монголд албан ёсоор орж ирээгүй ч VPN ашиглан үзэх боломжтой.

CNET-ийн жагсаалтад The Boys, The Marvelous Mrs. Maisel, Reacher зэрэг шүүмжлэгчдийн өндөр үнэлгээ авсан Prime Video-ийн оригинал цувралууд багтсан байна. Мөн The Lord of the Rings: The Rings of Power зэрэг томоохон төсөвтэй, олон ангит кинонууд багтжээ.

Тус жагсаалт нь Prime Video-д шинээр бүртгүүлсэн эсвэл үзэх зүйл хайж байгаа хэрэглэгчдэд чиглэсэн бөгөөд тавдугаар сард шинээр нэмэгдэх контентуудыг багтаасан байна. Netflix, HBO Max зэрэг бусад стриминг үйлчилгээнүүдтэй харьцуулахад Prime Video нь харьцангуй бага танигдсан байдаг ч чанартай, сонирхолтой контентуудтай гэдгийг CNET онцолжээ.