PUBG Nations Cup бол PUBG: Battlegrounds тоглоомын хамгийн нэр хүндтэй олон улсын тэмцээнүүдийн нэг бөгөөд улс орнууд өөрсдийн шилдэг тоглогчдоос бүрдсэн багийг илгээн өрсөлдүүлдэг билээ.
2026 оны тэмцээн Өмнөд Солонгосын Сөүл хотноо болох бөгөөд Казахстанаас гадна Украин, Финланд зэрэг улсууд энэ удаагийн тэмцээнд оролцохоор болсон байна. Өмнөх жилүүдэд уг тэмцээн Тайланд, Өмнөд Солонгос зэрэг улсад зохион байгуулагдаж байсан.
Монгол улс PUBG-ийн хүчтэй тоглогчдын нэг гэдгээрээ дэлхий дахинд танигдсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд хэрхэн оролцох нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Монголын PUBG-ийн фэнүүд баг тамирчдаа дэмжин, амжилт гаргахыг хүсэн хүлээж байгаа нь гарцаагүй.
Тэмцээний дэлгэрэнгүй мэдээлэл, оролцох багуудын бүрэлдэхүүн зэрэг нь цаашид тодорхой болох болно. Uujim.com сайт та бүхэнд хамгийн сүүлийн үеийн мэдээллийг шуурхай хүргэх болно.