Battle royale төрлийн хамгийн алдартай, тогтвортой амжилт үзүүлж буй тоглоомуудын нэг болох PubG-ийн ертөнцөд өрнөх цоо шинэ төслийг танилцууллаа. Энэхүү шинэ олон тоглогчийн (multiplayer) FPS төрлийн тоглоомыг PubG Ded.Net хэмээн нэрлэжээ.
Уг тоглоомыг буудлага буюу шутер геймплейг roguelite ахиц дэвшлийн системтэй хослуулсан FPS хэмээн тодорхойлж байгаа юм.
"PubG Ded.Net" төслийг анх Gamescom 2026 арга хэмжээний үеэр олон нийтэд зарласан бөгөөд Ministry хамтлагийн "Jesus Built my Hotrod" дуу эгшиглэсэн, тун өнгөлөг трэйлерийг уг арга хэмжээний үеэр үзүүлсэн байна.