Esports World Cup 2026 тэмцээний хүрээнд Rainbow 6 Siege төрлийн тэмцээн албан ёсоор эхэллээ. Энэхүү томоохон арга хэмжээ нь нийт 2 сая ам.долларын шагналын сан бүхий өндөр зэрэглэлийн тэмцээн юм.
Тэмцээнд дэлхийн шилдэг 22 баг өрсөлдөж байгаа бөгөөд ялагч нь Six Invitational 2027 тэмцээнд шууд оролцох эрхийг өвөртлөх болно. Тэмцээн Play-ins буюу урьдчилсан шатнаас эхэлж, улмаар хэсгийн шат (Group Stage) болон ганц хожигдоод хасагдах (single-elimination) журмаар явагдах Playoff шатаар үргэлжилнэ.
Тэмцээн наймдугаар сарын дунд үе хүртэл үргэлжлэх бөгөөд үзэгчид тэмцээний хуваарь, багуудын бүрэлдэхүүн болон тоглолтуудыг хэрхэн үзэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны эх сурвалжуудаас авах боломжтой.