Rainbow Six Siege тоглоомын шинэ улирал болох Operation Split Fire нь 2026 оны 9 дүгээр сарын 1-нд дэлхий даяар албан ёсоор гарахаар боллоо. Тус шинэ улирал нь PC (Ubisoft Store, Steam, Epic Games Store) болон PlayStation, Xbox платформуудад нэгэн зэрэг нээлтээ хийнэ.
Энэхүү шинэ улирлаар Египетээс гаралтай Noor хэмээх хамгаалагч (Defender) дүр шинээр нэмэгдэж байгаагаас гадна хурдан хэмнэлтэй 3v3 Arcade горим болон Villa газрын шинэчлэл (rework) багтжээ. Үүнээс гадна хэд хэдэн оператор болон зэвсгийн тэнцвэржүүлэлтийн өөрчлөлтүүд хийгдэх юм.
Тоглогчдын хувьд шинэ дүр Noor, Villa газрын шинэчлэл болон зэвсгийн тэнцвэржүүлэлтийг үндсэн хувилбар гарахаас өмнө 8 дугаар сарын 17-нд нээгдсэн туршилтын сервер (test server)-ээр урьдчилан үзэх боломжтой байжээ.