Английн алдартай дуучин, хөгжмийн зохиолч RAYE том дэлгэцнээ анх удаа жүжигчний хувиар хүч үзэхээр болжээ. Тэрээр удахгүй нээлтээ хийх “Lineage” нэртэй триллер кинонд тоглох гэнэ. RAYE бол ялангуяа Европт маш олон хит дуу гаргасан, Британийн хөгжмийн салбарын томоохон төлөөлөгчдийн нэг юм. Түүний дуунууд Billboard-ын жагсаалтад ч байнга дээгүүр байр эзэлдэг.

Киноны зураг авалт ирэх наймдугаар сарын эхээр эхлэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд киноны талаарх бусад дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор нууцлаг байна. Гэсэн хэдий ч RAYE-ийн фэнүүд түүний жүжигчний гарааг тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй. Түүний хүчтэй хоолой, тайзан дээрх гайхалтай үзүүлбэрүүд нь түүнийг кино урлагт ч амжилт гаргаж чадна гэдэгт итгэх үндэс болж байна.

“Lineage” кино нь RAYE-ийн хувьд шинэ сорилт байх болно. Тэрээр өөрийн хөгжмийн карьераараа аль хэдийн амжилттай яваа ч кинонд тоглох нь түүний ур чадварыг илүү өргөн хүрээнд харуулах боломж юм. Монголын залуус бид RAYE-ийн энэхүү шинэ эхлэлийг дэмжиж, түүнийг амжилт олно гэдэгт итгэлтэй байна.