Дэлхийн тоглоом сонирхогчдын хамгийн их хүлээлттэй байгаа бүтээлүүдийн нэг бол яах аргагүй Rockstar Games компанийн бүтээж буй Grand Theft Auto 6 (GTA 6) билээ. Тус компани тоглоомын талаарх мэдээллээ нууцалж, фэнүүдээ багагүй бухимдуулж байгаа ч саяхан нэгэн чухал баримт тодорхой боллоо.

Red Dead Redemption 2 (RDR2) тоглоомын гол дүр Артур Морганы дүрийг бүтээж, олны танил болсон жүжигчин Рожер Кларк өөрийн сошиал хуудсаараа дамжуулан GTA 6-д оролцож байгаагаа зарласан байна. Rockstar Games нь RDR2 болон GTA цувралуудыг хоёуланг нь хөгжүүлдэг тул жүжигчдийн хувьд ийнхүү хамтран ажиллах нь түгээмэл үзэгдэл юм.

Хэдийгээр Rockstar Games албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч Кларкийн энэхүү баталгаа нь фэнүүдийн дунд хүлээлтийг улам бүр нэмэгдүүлж байна. Одоогоор түүнийг ямар дүрд тоглох, эсвэл дуу оруулах нь тодорхойгүй байгаа юм. Гэсэн хэдий ч RDR2-ийн амжилтад гол үүрэг гүйцэтгэсэн жүжигчин ийнхүү дараагийн том төсөлд нэгдсэн нь тоглоом сонирхогчдын хувьд тун таатай мэдээ боллоо.

GTA 6 нь 2025 онд худалдаанд гарах төлөвтэй байгаа бөгөөд одоогоор тоглоомын ертөнцөд хамгийн их анхаарал татаж буй сэдэв хэвээр байна.