R.E.M. гэх домогт хамтлагийн дуучин, ахлагч Майкл Стайп фэнүүдээ баярлуулахаар бэлтгэж байна. Тэрээр 2022 оноос хойш өөрийн бие даасан цомгийн дээр шаргуу ажиллаж байгаа бөгөөд саяхан NME сэтгүүлд өгсөн ярилцлагадаа цомгийн ажил бараг дууссан гэдгийг дуулгажээ.

Майкл Стайп R.E.M. хамтлаг тарснаас хойш хөгжмийн ертөнцөөс хөндийрөөд байсан юм. Түүний бие даасан цомог гарах болсон нь олон жилийн хүлээлтийг биелүүлж буй явдал юм. Тэрээр цомогтоо далайн дуу, Daft Punk-ийн хэмнэл, байгалийн уянга зэргийг шингээхийг зорьсон гэдгээ онцолсон. R.E.M.-ийн өндөр амжилт түүнд дарамт болж, уран бүтээлээ гаргахад саад болж байсан гэдгээ ч нуугаагүй.

R.E.M. хамтлаг нь 1980-аад оны альтернатив рокийн томоохон төлөөлөгчдийн нэг байсан бөгөөд "Losing My Religion", "Everybody Hurts" зэрэг олон арван хит дуугаараа дэлхий даяар алдаршсан билээ. Хамтлаг 2011 онд тарах хүртлээ хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг үлдээсэн юм.

Майкл Стайпын бие даасан цомог хэзээ гарах нь тодорхойгүй байгаа ч фэнүүд нь түүний шинэ уран бүтээлийг тэсэн ядан хүлээж байна. Түүний цомог альтернатив рок, инди хөгжим сонирхогч залуусын сонирхлыг ихээр татах нь дамжиггүй.