Блокчэйн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Ripple компанийн гүйцэтгэх захирал Брэд Гарлингхаус тус компани өмнө нь үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоох тухай бодож байсан талаар мэдээлжээ.
Түүний хэлснээр, 2020 онд Ripple компани шүүхэд дуудагдах үеэр тэрээр болон хамтран үүсгэн байгуулагч Крис Ларсен нар компанийг татан буулгах хувилбарыг авч үзсэн байна. Энэхүү хувилбарын хүрээнд компанийн эзэмшилд байсан XRP криптовалютыг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилан өгөх боломжтой байсан аж.
Гэсэн хэдий ч удирдлагын зүгээс эцсийн дүндээ компанийг татан буулгахын оронд 2020 онд эхэлсэн шүүх ажиллагаанд оролцож, тэмцэх шийдвэрийг гаргасан байна.